Yatas группийн бүтээсэн Enza Home брэнд нь тавилгаар дамжуулан та бидэнд амьдралын шинэ хэв маягийг санал болгох концепц брэнд нь юм. Enza Home нь дахин давтагдашгүй шинэлэг, орчин үеийн зочны өрөө, хоолны өрөө, унтлагын өрөөний иж бүрэн тавилга, төрөл бүрийн эмчилгээний матрасс, гэр ахуйн бөс даавуун бүтээгдэхүүн, зөөлөн эдлэл мөн түүнчлэн гэрэлтүүлэг, хивс зэргийг үйлдвэрлэн хэрэглэгчдэдээ хүргэсээр байна.
Тавилга болон бусад бүтээгдэхүүнд ашигладаг материалуудын байгалийн шинж байдлыг алдагдуулалгүйгээр төрөл бүрийн хэв маяг, хүсэл сонирхолд нийцэх загварыг зохион бүтээдгээрээ онцлог юм.
Yatas группийн олон жилийн туршлага, судалгаа шинжилгээнд суурилсан Enza Home брэнд нь тавилганд тавигдах чанар, эдэлгээ, чамин дэгжин байдал, боломжийн үнэ, давтагдашгүй шинэлэг загвар зэрэг чухал шаардлагуудыг бүрэн хангадаг давуу талтай.
Enza Home брэнд нь хэрэглэгчдийнхээ сэтгэл ханамжийг хамгаас илүү чухалчилдаг учраас чанартай бүтээгдэхүүн, үйлчилгээг хэрэглэгчдэдээ санал болгодог. Тэр дундаа хүмүүсийн амьдралын хэв маягийг өөрчлөн шинэчлэх онцгой бүтээгдэхүүнүүдийг санал болгодгоороо онцлог юм. ENZA HOME таныг дэлхийн олон оронд салбар бүхий брэнд тавилгын концепц дэлгүүртээ урьж байна.
Бид тавилгын чанарыг гоёмсог дизайнтай хослуулахыг зорьдог бөгөөд өөрийн гэсэн концепцоор гэрээ тохижуулах боломжийг олгож тавилганаас гадна гэрэл, хивс зэрэг гоёл чимэглэлийн бүтээгдэхүүнийг ч мөн худалдаалдаг.
Enza Home-н тавилгануудын загвар, өнгө, материал нь бүхэлдээ залуу, динамик, модерн өнгө төрхтэй. Он цаг улирсан ч үл хуучрах загварууд нь танд шинэхэн тавилганаас авах сэтгэл ханамжийг мэдрүүлсээр байх болно.
Бид тавилга, декор чимэглэл, матрасс, доороо эд зүйлс хадгалах зайтай орнууд, гэр ахуйн бөс даавуун бүтээгдэхүүн, төрөл бүрийн дэр, хөнжил зэрэг нийт 2000 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэн хэрэглэгчдэд хүргэж байна.
Тавилга болон унтлагын бүтээгдэхүүнүүд бүгд нэг дор байдгаараа давуу талтай. Олон жилийн туршлагатай Yatas Bedding нь таны унтлагын өрөөг чимэх төрөл бүрийн гоёмсог орны толгой, орны суурь, матрасс, матрассны углаа, ор хөнжлийн даавуу, эмчилгээний дэр, хөнжил зэргийг өргөн сонголттойгоор санал болгож байна.