Байгалийн модны өнгийг антрацит өнгөтэй хослуулан нэмэлт нарийн деталиудаар баяжуулж эрхэмсэг, хээнцэр өнгө төрхийг бүтээжээ. Эртний тансаг хийцийг санагдуулам алтан шаргал өнгийн метал бариул нь орчин үеийн загвар дахь классик шийдлийг илтгэнэ. Мөлхөө загвар нь өндөр, нам 2 сонголттойн дээр хөлтэй загварын сонголтыг оруулж өгснөөрөө айл гэрийн олон талын хэрэгцээ шаардлагад төгс нийцнэ. Номын тавиур, ханын шүүгээний хувилбаруудтай. Гоо зүйн өгүүлэмжээр баялаг 6 төрлөөр зохиомжлох боломжтой хослол бүхий SIRONA зурагтын тавиурын иж бүрдэл нь амьдрах орчинд орчин үеийн декорын тансаг зохиомжийг бүрдүүлнэ.
ХЭМЖЭЭ